A

A

A

Бүлэг: 1979

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар XII/07

Булган

ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Монгол Улсын Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын долоо дахь удаагийн сонгуулийн XII хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1.Булган аймгийн Татварын хэлтэст салбар аж ахуйн нэгжээр бүртгэлтэй хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг уг хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс 1,0 хувиар ногдуулсугай.

2.Тогтоолын хэрэгжилтийг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн орон нутагт мөрдөж ажиллахыг Аймгийн Татварын хэлтсийн дарга /Д.Лхагвасүрэн/-д даалгасугай.

ДАРГА М.ОЮУНБАТ

БУЛГАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 3 дугаар сарын 29-ний өдөр

Дугаар IX/15

Булган

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.10, 48 дугаар зүйлийн 48.1, Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын найм дах удаагийн сонгуулийн IX Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан үнэлгээнээс аймгийн Татварын хэлтэст үндсэн бүртгэлтэй хувь хүн, хуулийн этгээд 0.6 хувь, бусад татварын албадад үндсэн бүртгэлтэй, Булган аймгийн нутаг дэвсгэрт үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг хуулийн этгээд, хувь хүн 1 хувь, Уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг хувь хүн, хуулийн этгээд 2 хувиар үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг тус тус ногдуулсугай.

2.Энэхүү тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэхийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Батжаргал)-д даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга (Б.Ариун-Эрдэнэ)-д даалгасугай.

4.Энэ тогтоол хүчин төгөлдөр мөрдөж эхлэх цагаас эхлэн 2019 оны 06 сарын 27-ны өдрийн XII/07, 2013 оны 01-р сарын 09-ний 04-р тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Д.ЭРДЭНЭБАТ