A

A

A

Бүлэг: 1979

ЗАВХАН АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр

Дугаар 54

Улиастай

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Усны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх заалт, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны А-230/127 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Завхан аймгийн нутаг дэвсгэрт хамаарах усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалт, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүсийн талбайн хэмжээг нэгдүгээр хавсралтаар, хилийн цэсийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуйн бүс тогтоосонтой холбогдуулан давхацлын зөрчлийг арилгах төлөвлөгөө боловсруулж, үе шаттай хэрэгжүүлэх, хамгаалалтын бүсийн дэглэмийг сумдад мөрдүүлж ажиллахыг аймгийн Засаг дарга /Д.Батсайхан/, сумдын Засаг дарга нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд үүрэг болгосугай.

ДАРГА Ц.БАЛХЯРВАА