Хэвлэх DOC Татаж авах
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр                                                                                                                Дугаар А/776                                                                                                                                             Арвайхээр

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУДАД АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-ийн “ж”, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хүн амын тоо, төвлөрөл, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн эрэлт, хэрэгцээ, нутаг дэвсгэрийн онцлогийг харгалзан аймгийн төв Арвайхээр сум, Хархорин сум /зуны улиралд/-ын нутаг дэвсгэрт хүнс, ахуйн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээг үзүүлэх аж ахуйн нэгжүүдийн ажиллах цагийн хуваарийг хоногийн 24 цаг байхаар тогтоосугай.

2.Дээрх цагийн хуваарийн дагуу ажиллах эрх олгосон худалдаа, үйлчилгээний байгууллагуудад хяналт тавьж ажиллахыг Арвайхээр сумын Засаг дарга (О.Пүрэвдорж), Хархорин сумын Засаг дарга (Л.Энхбат), аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газар (С.Дуламсүрэн), Цагдаагийн газар (цагдаагийн хурандаа О.Ганбат)-т тус тус даалгасугай.

3.Энэхүү захирамж нь аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх аж ахуйн нэгжүүдэд тогтоосон журам, цагийн хуваарьт хамаарахгүй болно.

 

 

ЗАСАГ ДАРГА                                       Г.ГАНБОЛД