A

A

A

  • Нүүр
  • Аймаг, нийслэлийн ИТХ-ын шийдвэр
  • ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам/
Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 9/8

Даланзадгад

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.1.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны А/443 дугаар тушаалаар батлагдсан "Энгийн хог хаягдлыг ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах үйл ажиллагаанд тавигдах ерөнхий шаардлага"-ыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Журмыг аймгийн хэмжээнд мөрдүүлэх ажлыг зохион байгуулан хэрэгжүүлэх, хог хаягдлын төвлөрсөн цэгийг тохижуулах, сэргээн ашиглах, дахин боловсруулах цэгийг байгуулах, хог хаягдлыг устгах, булшлах үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг аймаг, сумын төсөвт тусгаж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Наранбаатар/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Х.СУГИР