A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 9/9

Даланзадгад

НЭГЖ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19 дүгээр зүйл 19.1.4, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/368 дугаар тушаал, Сангийн сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192,А/243 дугаар тушаалаар батлагдсан "Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, цуглуулах, тээвэрлэх, булшлах зардлын нэгж тарифыг тооцох аргачлал"-ыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1."Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тариф"-ыг хавсралтаар баталсугай.

2.Нэгж тариф батлагдсантай холбогдуулан сумын нутаг дэвсгэрт мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг холбогдох, хуулийн дагуу тогтоож, "Нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх, энгийн хог хаягдлыг булшлах" зардлыг хог хаягдлын үйлчилгээний орлогоос санхүүжүүлэхийг аймаг, сумын Засаг дарга нарт даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Наранбаатар/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Х.СУГИР