Хэвлэх DOC Татаж авах
МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ 12 ДУГААР САРД ЭКСПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ НЭР, ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД,
ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр                                                                                                               Дугаар А-447                                                                                                                                                           Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН 2019 ОНЫ 12 ДУГААР САРД ЭКСПОРТЛОХ СТРАТЕГИЙН ХҮНСНИЙ НЭР, ТӨРӨЛ, ТОО ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 02 тоот зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам” шинэчлэгдэн батлагдсантай холбогдуулан 2019 онд экспортлох дулааны аргаар боловсруулсан махны төрөл, тоо хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг “Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам”-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг /Т.Гантогтох/-т, зөвшөөрлийг хууль, тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д тус тус даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

 

САЙД                                     Ч.УЛААН