- Нүүр
- Эрчим хүчний зохицуулах хороо
- АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох/
ЗХХА-ын улсын нэгдсэн бүртгэлд 2019 оны 12 дугаар
сарын 17-ны өдрийн 4555 дугаарт бүртгэв.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ
2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр
Дугаар 494
Улаанбаатар хот
АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Эрчим хүчний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.6, 9 дүгээр зүйлийн 9.1.18, 9.2 дахь заалт, "Эрчим хүчний зохицуулах хорооны дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн 2.1.2, 5 дугаар зүйлийн 5.2.4 дэх заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:
1."Эрчим хүчний зохицуулалтын үйлчилгээний хөлс тооцох аргачлал"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан аргачлалын дагуу жил бүр Хорооны үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын зардлын төсвийг бүрдүүлж ажиллахыг Захиргаа, удирдлагын газар /М.Мөнхтулга/-т үүрэг болгосугай.
2.Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба /Г.Эрхэмбаяр/-нд даалгасугай.
3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны "Аргачлал шинэчлэн батлах тухай" 2018 оны 193 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
ДАРГА А.ТЛЕЙХАН
ЗОХИЦУУЛАГЧ Э.ТҮВШИНЧУЛУУН
ЗОХИЦУУЛАГЧ Б.БАТТУЛГА
ЗОХИЦУУЛАГЧ У. МЯГМАРСҮРЭН
ЗОХИЦУУЛАГЧ Б.АМАРСАНАА
Текст томруулах
A
A
A