A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр

Дугаар 12/08

Дорноговь аймаг, Сайншанд сум

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ ХУВЬ ХҮНИЙ АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 "д", 25 дугаар зүйлийн 25.1, Татварын ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.3, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалтыг тус тус үндэслэн Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил, үйлчилгээ эрхэлж орлого олж байгаа хувь хүний сард төлөх татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, хэрэгжилтийг зохион байгуулан, хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Т.Энхтүвшин/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Санхүү эдийн засаг, төсвийн бодлогын хорооны ахлагч /Ч.Энхмэнд/, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Хонгорзул/ нарт даалгасугай.

ДАРГА С.ТҮМЭНБАЯР