A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ ЦОГТ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар 9/10

Долоон

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", 25 дугаар зүйлийн 25.1, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Цогт-Овоо сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн хил заагийн зургийг нэгдүгээр, газрын төлбөрийн хэмжээг тогтооход хэрэглэх итгэлцүүр, газрын төлбөрийн хэмжээг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга

/Э.Чойжилсүрэн/-д даалгасугай.

3.Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 6/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тухайн хэм хэмжээний актыг Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтлэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ХУРЛЫН ДАРГА Ц.БАТЧУЛУУН

ӨМНӨГОВЬ АЙМАГ ЦОГТ-ОВОО СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 6/16

Цогт-Овоо сум

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 12 сарын 02-ны өдрийн 4/6 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 12 сарын 06-ны өдрийн 9/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Б.УЧРАЛТ