A

A

A

Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар А/554

Улаанбаатар хот

ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫГ МАГАДЛАН ШИНЖЛЭХ ШАЛГУУР БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.18, 22 дугаар зүйлийн 22.4, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2 дахь хэгсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагыг магадлан шинжлэх шалгуурыг нэгдүгээр, Эмнэлгийн мэргэшсэн тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагад магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх аргачлалыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Эрүүл мэндийн байгууллага, магадлан итгэмжлэлийн шинжээчдийг магадлан шинжлэх шалгуураар үнэлгээ хийх арга зүйгээр ханган, сургалт зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж ажиллахыг Эмнэлгийн тусламжийн газар /Я.Буянжаргал/-т, Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д тус тус үүрэг болгосугай.

3.Эрүүл мэндийн байгууллага, шинжээчдэд хийх сургалтын зардлыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зардлаас санхүүжүүлэхийг Эрүүл мэндийн хөгжлийн төв /Б.Нарантуяа/-д даалгасугай.

4.Тушаал батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 07 дугаар тушаалын 1, 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Д.САРАНГЭРЭЛ