Хэвлэх DOC Татаж авах
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 442

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ОРОН ТООНЫ ХЯЗГААРЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Дипломат албаны тухай хуулийн 13.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дипломат төлөөлөгчийн газруудын орон тооны хязгаарыг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 245 дугаар тогтоол, “Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар нээн ажиллуулах тухай” Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 338 дугаар тогтоолын 2 дахь заалт, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 94 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                             У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд                                                  Д.ЦОГТБААТАР