- Нүүр
- УИХ-аас томилогддог байгууллагын дарга, түүнтэй адилтгах албан тушаалтны шийдвэр
- БАНКНЫ ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙГ ТОГТООХ, ТООЦОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ- /МБЕ-ийн 2020 оны А-340 тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр
Дугаар А-295
Улаанбаатар хот
БАНКНЫ ЗААВАЛ БАЙЛГАХ НӨӨЦИЙГ ТОГТООХ, ТООЦОХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Төв банк (Монголбанк)-ны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1."Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2.Батлагдсан журмыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ажиллахыг бүх банкны гүйцэтгэх захирал нарт тус тус үүрэг болгосугай.
3."Банкны заавал байлгах нөөцийг тогтоох, тооцох, хяналт тавих журам"-ын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газар (А.Энхжин), Тайлан бүртгэлийн газар (Ц.Гарьд), Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т даалгасугай.
4.Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дотоод аудитын газар (Т.Амарсайхан)-т даалгасугай.
5.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2018 оны А/80 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Б.ЛХАГВАСҮРЭН
/МБЕ-ийн 2020 оны А-340р тушаалаар өөрчлөлт орсныг тусгав/
Текст томруулах
A
A
A