A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 443

Улаанбаатар хот

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дипломат албаны тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

/ Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2021 оны 306 дугаар тогтоолоор нэмэлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын "Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай" 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 336 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 95 дугаар тогтоол, "Элчин сайдын яамны орон тоог тогтоох тухай" 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаар тогтоол, "Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тоог нэмэх, шинээр нээн ажиллуулах Ерөнхий консулын газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай" 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар тогтоолын 4 дэх заалт, "Элчин сайдын яамны орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай" 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 334 дүгээр тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 156 дугаар тогтоол, "Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай" 2013 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 273 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 95 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд Д.ЦОГТБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 431

Улаанбаатар хот

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН АЖИЛТНЫ ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дипломат албаны тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 443 дугаар тогтоол, "Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай" Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 306 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ