Хэвлэх DOC Татаж авах
ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 443

ДИПЛОМАТ ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРУУДЫН ЦАЛИН ТОГТООХ НЭГЖИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Дипломат албаны тухай хуулийн 19.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Монгол Улсаас  гадаадад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудын ажилтны цалин тогтоох нэгжийг хавсралт ёсоор шинэчлэн баталж, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан Засгийн газрын “Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийг шинэчлэн батлах тухай” 2008 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 336 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2009 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 95 дугаар тогтоол, “Элчин сайдын яамны орон тоог тогтоох тухай” 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 330 дугаар тогтоол, “Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тоог нэмэх, шинээр нээн ажиллуулах Ерөнхий консулын газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай” 2011 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 183 дугаар тогтоолын 4 дэх заалт, “Элчин сайдын яамны орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай” 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 334 дүгээр тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2012 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 156 дугаар тогтоол, “Зарим Дипломат төлөөлөгчийн газрын орон тооны хязгаар, цалин тогтоох нэгжийг батлах тухай” 2013 оны 12  дугаар сарын 21-ний өдрийн 418 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн  273 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 158 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар тогтоол, “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 95 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                        У.ХҮРЭЛСҮХ

Гадаад харилцааны сайд                                                             Д.ЦОГТБААТАР