Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горим, “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горим/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр                                       Дугаар А/276                                                       Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, 2681 дугаар зүйлийн 2681.1.1 дэх заалт, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1 дэх заалт, 2701 дугаар зүйлийн 2701.1.4 дэх заалт, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Гаалийн баталгаат агуулахын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 1 дүгээр, “Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 2 дугаар, “Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 3 дугаар, “Гаалийн баталгаат барилгын талбайн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 4 дүгээр, “Татваргүй барааны дэлгүүрийн гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам”-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Энэ журмыг гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэлтэс /С.Оюунцэцэг/, Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т үүрэг болгосугай.

3.Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг CAIS системийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/42 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                              Б.АСРАЛТ