A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр

Дугаар А/294

Улаанбаатар хот

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2, 2711.1.17 дахь заалт, 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэх зорилгоор "Гаалийн хяналтын бүсийн журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Гаалийн байгууллага ажиллаж буй хилийн боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг гаалийн хяналтын бүсээр тогтоосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/, Хуулийн хэлтэс /С.Оюунцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хорооны дарга нарт үүрэг болгосугай.

5.Тушаал гарсантай холбогдуулан Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны "Журам батлах тухай" А/44 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.АСРАЛТ

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар А/339

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 236 дугаар зүйлийн 236.6 дахь хэсэг, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2, 2711.1.17 дахь заалт, 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдааны 06/15 дугаартай шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Гаалийн хяналтын бүсийн журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Гаалийн байгууллага ажиллаж буй хилийн боомтын шалган нэвтрүүлэх цогцолборыг гаалийн хяналтын бүсээр тогтоосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн хяналт, шалгалтын газар /Б.Даваасүрэн/, Хуулийн хэлтэс /С.Оюунцэцэг/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг харьяа гаалийн газар, хорооны дарга нарт үүрэг болгосугай.

5.Тушаал гарсантай холбогдуулан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны "Журам батлах тухай" А/294 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ