Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр                                         Дугаар А/275                                                      Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 232 дугаар зүйлийн 232.2 дахь хэсэг, Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

2.Гаалийн бүрдүүлэлтийг дор дурьдсан хугацаанд хийж байхаар тогтоосугай.

2.1.хилийн боомтод ажиллаж буй гаалийн байгууллага Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан хугацаанд;

2.2.олон улсын нисэх буудалд ажиллаж байгаа гаалийн байгууллага тухайн хилийн боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу;

2.3.гүний гаалийн байгууллага ажлын өдрүүдэд ажлын цагт;

2.4.төмөр замын дагуу байрлах гүний гаалийн байгууллага энэ тушаалын 2.3-т заасан хугацаанаас гадна шаардлагатай тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдрүүдэд.

3.Энэ журмыг гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэлтэс /С.Оюунцэцэг/, Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/236 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА            Б.АСРАЛТ