Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ- “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 4-ний өдөр                                                  Дугаар А/282                                            Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Гаалийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэг, 2681 дугаар зүйлийн 2681.1.1 дэх заалт, 2691 дүгээр зүйлийн 2691.1.1 дэх заалт, 2701 дугаар зүйлийн 2701.1.4 дэх заалт, 2711 дүгээр зүйлийн 2711.1.1, 2711.1.2 дахь заалт, Мэргэжлийн зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ журмыг гаалийн харилцаанд оролцогчдод сурталчлан таниулах, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хуулийн хэлтэс /С.Оюунцэцэг/, Гаалийн хяналт, шалгалтын газар /П.Баттөр/-т үүрэг болгосугай.

3.Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг CAIS системийн ангилалтын санд оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Ганзориг/-д даалгасугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монгол Улсын Гааль, татварын ерөнхий газрын даргын 2016 оны А/43 дугаар тушаал, Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны А/110 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

ДАРГА                                                         Б.АСРАЛТ

/ГЕГД-ын 2020 оны А/102 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/