A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 448

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38.1.14, 38.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13.1.19, 13.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх "Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.БААТАРБИЛЭГ