A

A

A

Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 294

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийн 36.3 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Татварын ногдлыг жишиг үнийн аргаар тодорхойлох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Сангийн сайдын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 353 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР