Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, зөвлөмжийг олон нийтэд мэдээлэх, хүчингүй болгох/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 295

 ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 78 дугаар зүйлийн 78.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

 1.“Зөвлөмж авах хүсэлтэд тавигдах шаардлага, зөвлөмжийг олон нийтэд мэдээлэх, хүчингүй болгох журам”-ыг хавсралтаар тус тус баталсугай.

 2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

                                                           САЙД                                       Ч.ХҮРЭЛБААТАР