Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр                       
Улаанбаатар хот            

Дугаар 301

                                               ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1.“Татвараас зайлсхийхийн эсрэг ерөнхий дүрмийг хэрэгжүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

                                                                                 САЙД                            Ч.ХҮРЭЛБААТАР