Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр                                   
Улаанбаатар хот

Дугаар 307

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Татварын ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.9 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь: 

1.“Өртэй татвар төлөгчийн хөрөнгө битүүмжлэх, хураах, хадгалах, хамгаалахтай холбогдох харилцааг зохицуулах журам”-ыг хавсралтаар баталсугай. 

2.Хөрөнгө битүүмжлэх үйл ажиллагаатай холбогдуулан хөрөнгө битүүмжлэх мэдэгдэх хуудас, битүүмжлэх акт, битүүмжлэлийн хуудас, битүүмжлэл цуцлах актын маягтын загварыг баталж, мөрдүүлэх, тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай. 

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай. 

                     САЙД                                     Ч.ХҮРЭЛБААТАР