Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Малын бүртгэл, мал сүрэг, үүлдэр омог тэдгээрийн эрлийз болон сайжирсан малын код/

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН

 САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр                   
Улаанбаатар хот

Дугаар А/501   

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Малын генетик нөөцийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.9 дэх хэсэг, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Малын бүртгэлийн журам”-ыг  1 дүгээр, Монгол улсад үржүүлж байгаа мал сүрэг, үүлдэр омог тэдгээрийн эрлийз болон сайжирсан малын кодыг 2 дугаар, Малд ялган тэмдэглэгээ хийсэн тухай бүртгэлийн маягтыг 3 дугаар,  Хуучин дугаарын бүртгэлийн маягтыг 4 дүгээр, Малын бүртгэлийн гэрчилгээг 5 дугаар, малын шилжилт, хөдөлгөөний тодорхойлолтыг 6 дугаар хавсралтаар тус тус баталсугай. 

2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж, хяналт тавьж ажиллахыг Мал аж ахуйн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар /Д.Батмөнх /-д даалгасугай.

3. Малыг бүртгэх ажлыг эрчимжүүлж, үр дүнг тухай бүрт тайлагнаж ажиллахыг аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, сум, дүүргийн Хөдөө аж ахуйн тасагт тус тус үүрэг болгосугай.

4. Энэ журам батлагдсантай холбогдуулан “Журам батлах тухай”  Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2011 оны А/74 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                             САЙД                                          Ч.УЛААН