A

A

A

Бүлэг: 1979

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 10/10

Ховд

ОРОН НУТГИЙН ТАТВАРЫН ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 19 дүгээр зүйлийн 19.1, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэг, 21.4.1, 21.4.2 дахь заалт, аймгийн Засаг даргын саналыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхэлж буй хувь хүний үйл ажиллагааны орлогоос авах татварын хувь хэмжээг хавсралтаар баталсугай.

2.Тус тогтоолыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдсүгэй.

3.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Засаг дарга /Б.Дүгэржав/-д үүрэг болгосугай.

ХУРЛЫН ДАРГА Г.ПҮРЭВГАНДИ