A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам батлах тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар А/515

Улаанбаатар хот

Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам батлах тухай

Монгол Улсын Хүнсний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дах хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Баяжуулагч бэлдмэл, хүнсний нэмэлт, өсгөврийн хөрөнгө, шинэ технологиор үйлдвэрлэсэн хүнсийг бүртгэх, нийтийн хэрэгцээнд гаргах журам"-ыг 1 дүгээр, бүртгүүлэх хүсэлтийн маягтыг 2 дугаар, тайлан мэдээ ирүүлэх маягтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Журмыг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг хуулийн хэлтэс (Э.Цолмонжаргал)-д, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газар (Т.Гантогтох)-д тус тус даалгасугай.

САЙД Ч.УЛААН