A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ МӨРӨН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАННЭГДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар А/31

Мөрөн сум

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ, ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ ЗАРДЛЫН НЭГЖ ТАРИФЫГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д", 25 дугаар зүйлийн 25.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2, дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арваннэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт мөрдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хувь хэмжээг нэгдүгээр, энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх зардлын нэгж тарифыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг сар бүр хураан авч, орон нутгийн төсвийн орлогод төвлөрүүлэн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх,булах, устгах үйл ажиллагаанд зарцуулан ажиллахыг сумын Засаг дарга-д, хураамжийн орлогын төлөлт, төвлөрүүлэлтэд хяналт тавин ажиллаж тайланг иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд танилцуулахыг Татварын улсын байцаагч /Ө.Ууганням/-д үүрэг болгосугай.

3.Тогтоолыг Хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлэн хянуулж зөвшөөрсөн тохиолдолд орон нутагтаа хэрэгжүүлэн ажиллахыг сумын Засаг дарга /Ц.Батцоож/-д даалгасугай.

4.Тогтоолыг сумын төсвийн байгууллага, аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд, иргэдэд сурталчилан танилцуулахыг Байгаль орчны байцаагч, багийн засаг дарга нар-т үүрэг болгосугай.

ДАРГА Д. ЭНХСҮХ