A

A

A

  • Нүүр
  • Эрчим хүчний зохицуулах хороо
  • ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ- Эрдэнэцагаан сумын "Чоно гол хөгжил" /ОНӨААТҮГ/-ын дулаан түгээх дулааны эрчим хүчний тариф/ - Сүхбаатар аймгийн ЭХЗХ-ны 2021 оны А/18 дугаар тогтоолоор хүчингүй болсон.
Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4593 дугаарт бүртгэв.

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр

Дугаар 12

ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67,2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга, тус сумын Чоно гол хөгжил ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын "Чоно гол хөгжил" орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд холбогдсон төсөвт байгууллагуудын хэрэглэгчдэд борлуулах дулааны эрчим хүчний тариф /НӨАТ-гүй/-ыг 1м3 халаалтын талбайд 1180 төгрөгөөр, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тариф /НӨАТ-гүй/-ыг орон сууцны халаалтын 1м2 талбайд 560 төгрөгөөр тогтоосугай.

2.Тогтоосон тарифыг 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Чоно гол хөгжил ОНӨААТҮГ-ын дарга А.Түвшинбилэгт үүрэг болгосугай.

3.Энэхүү тогтоолын биелэлтийг хангуулах, хяналт тавьж ажиллахыг орон тооны гишүүн /Ш.Мандахнар/-т даалгасугай.

ДАРГА Т.МӨНХБОЛД

ГИШҮҮД Ш.МАНДАХНАР

Г.СУГАРАА

Сүхбаатар аймгийн ЭХЗХ-ны 2021 оны А/18 дугаар тогтоолоор хүчингүй болсон.

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4593 дугаарт бүртгэв.

СҮХБААТАР АЙМГИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ
ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр                                                Дугаар 12                                                         Баруун-Урт

ҮНЭ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Эрчим хүчний тухай хуулийн 11 зүйлийн 11.3.3, 26 дугаар зүйл, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67,2 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Засаг дарга, тус сумын Чоно гол хөгжил ОНӨААТҮГ-аас ирүүлсэн хүсэлтийг хянан хэлэлцээд Зохицуулах зөвлөлийн хуралдаанаас  ТОГТООХ нь:

1.Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Чоно гол хөгжил” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар /ОНӨААТҮГ/-ын эзэмшлийн дулаан түгээх шугам сүлжээнд  холбогдсон төсөвт байгууллагуудын хэрэглэгчдэд  борлуулах дулааны эрчим хүчний тариф /НӨАТ-гүй/-ыг 1м3 халаалтын талбайд 1180 төгрөгөөр, айл өрхөд борлуулах дулааны эрчим хүчний тариф /НӨАТ-гүй/-ыг орон сууцны халаалтын  1м2 талбайд 560 төгрөгөөр тогтоосугай.