Хэвлэх DOC Татаж авах
Барилга байгууламжийн 2018 оны үнийн индекс батлах тухай

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр                                      
Улаанбаатар хот 

Дугаар 220           

Барилга байгууламжийн 2018 оны үнийн индекс батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.10 дахь заалт, Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 04/2019 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 9/8227 тоот албан бичгээр зөвшилцсөний дагуу төсөвт өртгийг урьдчилан тодорхойлох, төлөвлөх, хөрөнгө оруулалтын үр ашгийг тооцох, төсөл хөтөлбөрийн тооцоо, судалгаа хийх, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, барилга угсралтын ажлын үнийн өөрчлөлтийн нөлөөллийг тооцох зэрэгт хэрэглэгдэх “Барилга байгууламжийн 2018 оны үнийн индекс”-ийг хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан индексийг салбарын хэвлэл мэдээллээр нийтэд мэдээлэх, харьцуулалт, судалгаа, тооцооны ажилд хэрэглэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, “Барилгын хөгжлийн төв” ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т тус тус даалгасугай.

САЙД                                     Х.БАДЕЛХАН