A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Монгол улсын 2020 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай
Бүлэг: 1979

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар А/519

Улаанбаатар хот

Монгол улсын 2020 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай

Хүнсний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэг, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдааны 03 зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем"-д үндэслэн гадаад худалдааны барааны ангиллын жагсаалтад нийцүүлэн 2020 онд экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг 1 дүгээр, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг 2 дугаар хавсралтад заасны дагуу тус тус тогтоосугай.

2.Стратегийн хүнсийг экспортлох зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг "Стратегийн хүнсийг экспортлох, импортлох зөвшөөрөл олгох журам"-ын дагуу зохион байгуулахыг ажлын хэсэг /Т.Гантогтох/-т, зөвшөөрлийг хууль, тогтоомж, энэхүү тушаалд нийцүүлэн олгож ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /Т.Жамбалцэрэн/-д тус тус даалгасугай.

3.Тушаалыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх арга хэмжээ авахыг Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т үүрэг болгосугай.

САЙД Ч.УЛААН

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 07 дугаар сарын 04-ны өдөр

Дугаар А/331

Улаанбаатар хот

Тушаал хүчингүй болсонд тооцох, журамд өөрчлөлт оруулах тухай

Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг үндэслэн ТУШААХ нь:             

1.Захиргааны хэм хэмжээний актын үйлчлэл дууссан тул Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны "Монгол Улсын 2020 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/519 дүгээр тушаал, 2017 оны "2018 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А-163 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2019 онд экспортлох, импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээний тухай" А-20 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2019 оны 12 сард экспортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А-447 дугаар тушаал, 2020 оны "Монгол улсын 2020 онд нэмэлтээр импортлох стратегийн хүнсний нэр, төрөл, тоо хэмжээг тогтоох тухай" А/76 дугаар тушаал, 2019 оны "Монгол Улсын 2020 онд нэмэлтээр экспортлох стратегийн зарим хүнсний тоо хэмжээний тухай" А-342 дугаар тушаал, 2021 оны "Хуурай сүүний импортын тоо хэмжээг тогтоох тухай" А-387 дугаар тушаал, 2022 оны "Монгол Улсын 2020 онд импортлох үрийн улаанбуудайн тоо хэмжээг тогтоох тухай" А/113 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2. Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-456 дугаар тушаалын 1 дэх заалт, тушаалын хавсралтаар баталсан журмын гарчигаас "импортын зөвшөөрөл олгох" гэснийг хасч, журмын 4 дүгээр бүлгийг хүчингүй болсонд тооцсугай.

2. Хүчингүй болсон тушаалуудыг Улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтэс /Э.Цолмонжаргал/-т даалгасугай.

САЙД Х.БОЛОРЧУЛУУН