A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 445

АРГАЧЛАЛ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 56.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Орон нутгийн төсвийн суурь зарлага тооцох аргачлал"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2. Аргачлалыг баримтлан орон нутгийн төсвийн төслийг боловсруулж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, аймаг, нийслэлийн төсөвт шилжүүлэх санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тухай бүр тогтоож байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Орон нутгийн төсвийн аргачлал батлах тухай" Засгийн газрын 2012 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Сангийн сайд Ч.ХҮРЭЛБААТАР