A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 2

Улаанбаатар хот

ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дотоодын цэргийн тухай хуулийн 5.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Засгийн газрын 2017 оны 281 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт"-ын "IY.Дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад байх объект" хэсэгт дор дурдсан агуулгатай 3 дахь дэд заалт нэмсүгэй:

"3. "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн I, II, III, IY объект."

2. "Таван толгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн I, II, III, IY объектыг дотоодын цэргийн гэрээт хамгаалалтад авсантай холбогдуулан уг объектын хамгаалалтын орон тоо, зардлыг шийдвэрлэхийг Цагдаагийн ерөнхий газар (С.Баатаржав), "Таван толгой түлш" ХХК (М.Ганбаатар)-д тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ