A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2020 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр

Дугаар 3

Улаанбаатар хот

ТОГТООЛД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Цагдаагийн албаны тухай хуулийн 6.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цагдаагийн төв байгууллагын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 76 дугаар тогтоолын 2 дахь заалтад дор дурдсан агуулгатай "к" дэд заалт нэмсүгэй:

"к/ Экологийн цагдаагийн алба."

2. Мөн тогтоолын 2 дахь заалтын "д" дэд заалтын "Замын цагдаагийн алба" гэснийг "Тээврийн цагдаагийн алба" гэж, "з" дэд заалтын "Мэдээлэл нэгтгэн боловсруулах газар" гэснийг "Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын алба" гэж тус тус өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ