A

A

A

Бүлэг: 1979

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 01

Төрийн ордон,Улаанбаатар хот

Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилох, гишүүнээс чөлөөлөх тухай

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2, 4.5 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр Гочоосүрэнгийн Байгалмаа, Эрдэнэбилэгийн Батболд, Одонмажигийн Амгаланбаатар, Дугардоржийн Баяндүүрэн, Бямбажавын Ганбат нарыг томилсугай.

2.Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул Баянмөнхийн Билэгт, Дашзэвэгийн Эрдэнэчулуун, Нацагийн Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР