A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 03 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

Хэвлэх

2 дугаар зүйл.Энэ конвенцод нэгдэн орсонтой холбогдуулан дараах тайлбарыг Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад, эсхүл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсүгэй:

Хэвлэх

1.Монгол Улс энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "а"-д заасныг үндэслэн уг конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "б"-д заасан албан татвартай холбоотой ямар нэгэн хэлбэрээр тусламж үзүүлэхгүй байх эрхтэй.

1.1.аль нэг Талын засаг захиргааны онцгой бүс, орон нутгийн засаг захиргааны нэгжээс орлого, ашиг, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого болон хөрөнгөнд ногдуулах татвар;

1.2.төв засгийн газрын байгууллага, эсхүл нийтийн эрх зүйн хүрээнд төрөөс байгуулагдсан нийгмийн даатгалын байгууллагад төлөх албан журмын нийгмийн даатгалын шимтгэл;

1.3.аль нэг Талын ногдуулах гаалийн татвараас бусад доор дурдсан татварууд:

1.3.а.эдлэн газар, өв залгамжлал, бэлэглэлийн татвар;

1.3.б.үл хөдлөх эд хөрөнгийн татвар;

1.3.в.нэмэгдсэн өртгийн албан татвар, худалдааны татвар зэрэг хэрэглээний татварууд;

1.3.г.онцгой албан татвар зэрэг тусгай бараа, ажил үйлчилгээнд ногдуулах татварууд;

1.3.д.автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэл ашигласан, эзэмшсэний татвар;

1.3.е.автотээвэр болон өөрөө явагч хэрэгслээс бусад хөдлөх эд хөрөнгийг ашигласан, эзэмшсэний татвар;

1.3.ё.бусад татвар.

2.Монгол Улс энэ конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ангилалд заасан бүх татвар, эсхүл нэг буюу түүнээс дээш татварын төрлөөр нэхэмжилсэн татварын өр барагдуулах, эсхүл торгууль төлүүлэх асуудлаар захиргааны туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй.

3.Монгол Улс энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "в"-д заасныг үндэслэн өөр Талын хувьд конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр, эсхүл дээр дурдсан "а", "б"-д заасан татварын ангилалд хамаарах тайлбараа буцаан татсан өдөр хүчин төгөлдөр байгаагүй татварын өрийг барагдуулах туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй.

4.Монгол Улс энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "г"-д заасныг үндэслэн бүх татварын төрөлд баримт бичиг хүргүүлэх үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.

5.Монгол Улс энэ конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "д"-д заасныг үндэслэн 17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан баримт бичгийн хүргэх үйлчилгээг шуудангаар хийхийг зөвшөөрөхгүй байх эрхтэй.

6.Монгол Улс энэ конвенцын 28 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэхдээ 2010 оны Протоколын нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс 3 жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын эхний өдрөөс хойших татварын тайлангийн хугацаанд, эсхүл татвар ногдуулах хугацаа байхгүй тохиолдолд 2010 оны Протоколын нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс 3 жилийн өмнөх жилийн 01 дүгээр сарын эхний өдрийн дараагийн татварын ногдол үүссэн өдрөөс хойш хугацаанд хамаарах асуудлаар захиргааны туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР