A

A

A

  • Нүүр
  • Монгол Улсын хууль
  • ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 сарын 10 өдөр

Төрийн ордон, Улаанбаатар хот

ИРГЭНИЙ ТЭТГЭВЭР БАРЬЦААЛСАН ЗЭЭЛИЙН ТӨЛБӨРИЙГ ТӨРӨӨС НЭГ УДАА ТӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль баталсантай холбогдуулан тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй тэтгэвэр авагчид Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан гаргах үнэт цааснаас 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл.Төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан үнэт цаасыг жилийн 6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай нийт 900.0 тэрбум төгрөгийн хямдруулсан дүнтэй гаргаж, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т заасан тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх, энэ хуулийн 1, 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг энэ хуулийн 3 дугаар зүйлд заасны дагуу мөнгөжүүлэх болон "Эрдэнэс силвер ресурс" ХХК-ийн үйл ажиллагаанд тус тус зарцуулна.

Хэвлэх

3 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан иргэнд эзэмшүүлэх 1.0 сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас болон 4 дүгээр зүйлд заасан үнэт цаасыг 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн мөнгөжүүлнэ.

Хэвлэх

4 дүгээр зүйл.Тэтгэвэр барьцаалсан зээлтэй иргэний зээлийн үлдэгдэл төлбөр нь энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хэмжээнээс бага байвал зөрүү төлбөрийн дүнтэй тэнцүү хэмжээний үнэт цаасыг тухайн иргэнд эзэмшүүлнэ.

Хэвлэх

5 дугаар зүйл.Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан төрийн өмчит "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гаргасан үнэт цаасны хүүгийн зардлыг бууруулах зорилгоор үнэт цаасыг банк эзэмших хугацаанд нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн хөрөнгөөс хөнгөлөлттэй хүүтэй хадгаламж байршуулж болно.

Хэвлэх

6 дугаар зүйл.Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль болон энэ хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаатай холбоотой журмыг Засгийн газар батална.

Хэвлэх

7 дугаар зүйл.Энэ хуулийг Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР