A

A

A

Бүлэг: 1979

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар А/719/189

Улаанбаатар хот

Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Лхагвацэдэн/-т тус тус даалгасугай.

3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Усны сав газрын захиргааны дарга нар болон сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧИН,

АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

САЙД Х.БАДЕЛХАН