- Нүүр
- Сайдын тушаал
- Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар батлах тухай
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Дугаар А/719/189
Улаанбаатар хот
Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загвар батлах тухай
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. Хаягдал ус хаях, зайлуулах зөвшөөрлийн бичгийн загварыг хавсралтаар баталсугай.
2. Энэхүү тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого, зохицуулалтын газар /Ш.Мягмар/, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /О.Лхагвацэдэн/-т тус тус даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Усны сав газрын захиргааны дарга нар болон сум, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ
|
| БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН |
Текст томруулах
A
A
A