A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД, ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр

Дугаар 206,А/184

Улаанбаатар хот

Салбарын бүртгэл, мэдээллийн маягт, нөхөх заавар батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Статистикийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дүгээр заалт, 19 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсэг, Барилгын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.9 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.17 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилгын ажлын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-БА-1)-ний маягтыг нэгдүгээр, Барилгын ажпын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын машин, механизм, тоног төхөөрөмжийн ашиглалтын 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-БА-2)-ний маягтыг хоёрдугаар, Зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-ЗТ-1)-ний маягтыг гуравдугаар, Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт засвар үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-ӨБ-1)-ний маягтыг дөрөвдүгээр, Инженер, геологийн судалгааны ажлын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3- ИГ-1)-ний маягтыг тавдугаар, Нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-НАА-1)-ний маягтыг зургаадугаар, Ус, дулаан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, барилга байгууламжийн 20... оны зхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-НАА-2)-ний маягтыг долоодугаар, Барилгын материалын бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-БМ-1)-ний маягтыг наймдугаар, Барилгын материалын түгээмэл тархацтай ашигт малтмал олборлолтын 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-БМ-2)-ний маягтыг есдүгээр, Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлгөөний 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-БХБЯ-1)-ний маягтыг аравдугаар, Тусгай зөвшөөрөл шинээр авсан аж ахуйн нэгж, байгууллагын бүртгэлийн 20... оны эхний хагас жил/жилийн эцсийн мэдээ (3-БХБЯ-2)-ний маягтыг арваннэгдүгээр хавсралтаар, нөхөх зааврын хамт тус тус баталсугай.

2.Батлагдсан маягт, зааврын дагуу тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудаас тайлан мэдээг хүлээн авч, нэгтгэн хуулийн хугацаанд Барилга, хот байгуулалтын яаманд тайлагнахыг "Барилгын хөгжлийн төв" ТӨААТҮГ /Ц.Амарсанаа/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хавсралтад заасан хугацаанд Үндэсний Статистикийн Хороонд хүргүүлэхийг Бодлого төлөвлөлтийн газар /Ц.Баярбат/-т үүрэг болгосугай.

4.Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг хамруулах ажпыг зохион байгуулахыг төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэж байгаа "Монголын барилгын үндэсний ассоциаци" ТББ, "Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо" ТББ болон аймаг, нийслэлийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, "Хот, суурины усан хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл"-д тус тус даалгасугай.

5.Тусгай зөвшөөрөлтзй аж ахуйн нэгж, байгууллага нь энэ тушаалаар батлагдсан маягт, зааврын дагуу хагас жилийн мэдээг 07 дугаар сарын 20-ны дотор, жилийн эцсийн мэдээг 02 дугаар сарын 21-ний дотор үнэн зөв гаргаж "Барилгын хөгжпийн төв" ТӨААТҮГ-т ирүүлэхийг даалгасугай.

6.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдэх, сурталчлах ажлыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлого төлөвлөлтийн газар /Ц.Баярбат/, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Үндэсний Статистикийн Хорооны Эдийн засгийн статистикийн газар /Э.Эрдэнэсан/-т тус тус даалгасугай.

7.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан "Маягт, заавар батлах тухай" Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2009 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 105 дугаар тушаал, Барилга, хот байгуулалтын сайдын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 173 дугаар тушаал, Үндэсний Статистикийн Хорооны даргын 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн А/100 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАДЕЛХАН

ҮНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ХОРООНЫ ДАРГА А.АРИУНЗАЯА