


Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Усны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.Ус бохирдуулсны нөхөн төлбөрийг шатлан өсгөх хэлбэрээр ногдуулах журмыг хавсралтаар баталсугай.
2.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, арга зүйгээр хангаж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Газар зохион байгуулалт, усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар /Ш.Мягмар/-т даалгасугай.
3.Журмын дагуу ус бохирдуулсны нөхөн төлбөр ногдуулах, хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /Н.Цагаанхүү/-т, сум, дүүргийн байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчид тус тус үүрэг болгосугай.
САЙД Н.ЦЭРЭНБАТ
