Хэвлэх DOC Татаж авах
Аргачлал, журам батлах тухай /Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр                    
Улаанбаатар хот

Дугаар 303                                                                                                                

 Аргачлал, журам батлах тухай

 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Газар эзэмших, ашиглах эрхийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Газар эзэмших, ашиглах эрх шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

 3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

            4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Аргачлал батлах тухай” Сангийн сайдын 2017 оны 379 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                              САЙД                            Ч.ХҮРЭЛБААТАР