A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Аргачлал, журам батлах тухай /Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 302

Улаанбаатар хот

Аргачлал, журам батлах тухай

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР