Хэвлэх DOC Татаж авах
Аргачлал, журам батлах тухай /Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр                                            
Улаанбаатар хот

Дугаар 302  

Аргачлал, журам батлах тухай

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1. “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”-ыг нэгдүгээр хавсралтаар, “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах журам”-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар /Б.Заяабал/-т үүрэг болгосугай.

3.Тушаалыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арга зүйгээр хангаж ажиллахыг Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар /Ж.Ганбат/-д даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Аргачлал батлах тухай” Сангийн сайдын 2017 оны 380 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                               САЙД                                     Ч.ХҮРЭЛБААТАР