A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОГОВЬ АЙМАГ АЙРАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 04/14

Дорноговь аймаг, Айраг сум

ХОГ ХАЯГДЛЫН ХУРААМЖИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/ дахь заалт, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Сумын нутаг дэвсгэрт хог хаягдлын төлбөрийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2. Захиргааны акт гаргахад хийгдсэн сонсох ажиллагаа зохион байгуулсан тэмдэглэл болон холбогдох баримтыг бүрдүүлэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хянуулан Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Н.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

3. Тус тогтоолыг Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

4. Энэхүү тогтоол хэрэгжиж эхэлснээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн "Хог хаягдлын төлбөр тогтоох тухай" 03/19 дүгээр тогтоол, 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн "Хог хаягдлын хураамжийг шинэчлэн тогтоох тухай" 03/03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Б.ТУУЛАЙХҮҮ