A

A

A

Бүлэг: 1979

ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН XV ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 05

Зуунмод

БИЧИЛ ХУДАЛДАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХУВЬ, ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогын албан татварын хувь, хэмжээ тогтоох тухай аймгийн Засаг дарга Ж.Батжаргалын мэдээлэл, өргөн мэдүүлсэн төсөл, уг асуудалд Хурлын Эдийн засаг, төсөв санхүү, өмчийн бодлогын хорооноос хийсэн дүтнэлтийг хэлэлцээд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "д", 19 дүгээр зүйлийн 19.1, 25 дугаар зүйлийн 25.1, "Хувь хүний орлогын албан татварын тухай хууль"-ийн 21 дүгээр зүйл 21.4, "Захиргааны ерөнхий хууль"-ийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Аймгийн нутаг дэвсгэрт мөрдөгдөх бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогын албан татварын хувь, хэмжээг дор дурьдснаар тогтоосугай. Үүнд:

1.1.Ажлын байр, лангуу зэрэг тодорхой байршилд байрлахгүй ил задгай худалдаа, үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар,

1.2.Хувиараа зорчигч, эсхүл ачаа тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа хувь хүний сард төлөх албан татварын хувь хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 5 хувиар тус тус тогтоосугай.

2.Бичил худалдаа, ажил, үйлчилгээний орлогын албан татварыг ногдуулж, хураан барагдуулах ажлыг зохион байгуулж, үр дүнг жил бүр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнаж байхыг аймгийн Засаг дарга /Ж.Батжаргал/-д даалгасугай.

З.Энэ тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлэн, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Нарийн бичгийн дарга /Э.Доржсүрэн/-д даалгасугай.

ДАРГА Ц.ЭНХБАТ