Хэвлэх DOC Татаж авах
ЕСӨНБУЛАГ СУМЫН ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ХИЛ ЗААГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

ГОВЬ-АЛТАЙ АЙМГАГ

ЕСӨНБУЛАГ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр                                                  Дугаар 08                                                            Есөнбулаг

 

ГАЗРЫН ТАТВАР, ТӨЛБӨРИЙН ҮНЭЛГЭЭНИЙ БҮС, ХИЛ ЗААГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх заалтууд, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Хот, тосгон, бусад суурин газрын төлбөрийг инженерийн хангамж, нийгэм эдийн засаг, байгаль орчны нөхцөл, ашиглалт зориулалт, газар зүйн байршил болон газрын үржил шим, өгөөжийг харгалзан газрын төлбөрийн үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг 1 дүгээр хавсралтаар, бүсийн зургийг 2 дугаар хавсралтаар, газрын үнэлгээ төлбөрийн бүсийн хил зааг солбилцолыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших ашиглах гэрээг шинэчлэн газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлж ажиллахыг аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, сумын газрын даамал нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Тэргүүлэгчдийн хуралд хагас, бүтэн жилээр тайлагнаж ажиллахыг сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч /Ш.Дагва/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 09 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газарт бүртгүүлсэн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдсүгэй.

 

 

ДАРГА                           Н.ЭРДЭНЭБАТ