A

A

A

Бүлэг: 1979

БАЯНХОНГОР АЙМАГ

БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 15/11

Хориулт

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 3, Засгийн газрын Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/, суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчийн Хурлын ээлжит бус 15 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал байгаль эколгийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө хэтийн хөгжлийг харгалзан зурагласан газрын үнэлгээний бүсийн зургийг хавсралтаар баталсугай.

1.1.Хангай тэгш өндөрлөгийн тойрог /Х-5/

1.1.1 Бэлчээрийн газрын төлбөрийн суурь үнэлгээний 878000 төгрөгийн 0.03 буюу 1 хонин толгойд шилжүүлснээр 263 төгрөг

1.1.2.Эзэмшиж ашиглаж байгаа 1га тариалангийн газрын төлбөр 1946000 төгрөгийн 0.03 хувь буюу 584 төгрөг

1.1.3.Эзэмшиж ашиглаж байгаа 1га хадлангийн газрын төлбөр 1253000 төгрөгийн 0.03 хувь буюу 376 төгрөг

1.2. Улсын тусгай хамгаалалтай газар ашиглахад 1м2 газар 18 төгрөг

1.3.Сумын төв (хот, тосгон, бусад суурин газар)-ийн газрын үнэлгээний зэрэглэл төлбөр:

Газар ашиглах зориулалт

Суурь

үнэлгээ (сая.төг)

Итгэлцүүр

Сонгосон итгэлцүүр

1 га газрын төлбөр

2_# газрын үнэ

1

2

3

4

5

6

7

Гэрбүлийн хэрэгцээний

Гэр,

хашааны

2205

14.0

0.1-1.0

1.0

140000

14

2

Худалдаа,

бүх төрлийн

үйлчилгээ

Төрийн байгуул

лага

-

20.0

01-1.0

0.5

20000

10

Бусад

1.0

20

3.

ХАА-гаас бусад үйлдвэрлэл

Үйлдвэрлэл

-

16.0

0.1-1.0

1.0

160000

16

Уул уурхай

-

32.0

-

320000

32

4.

ХАА-н үйлдвэрлэл

Өвөлжөө хаваржаа

1601

6

бусад

-

12.0

0.1-1.0

1.0

120000

12

1.4 Зам, шугам сyлжээний газрын төлбөр

Ангилал

Газрын төлбөр

Хэмжих нэгж

Төлбөр (төгрөгөөр)

1

2

3

Авто замын

газар

Улсын чанартай авто зам

км

5000.0

Орон нутгийн чанартай авто зам

км

2500.0

Аж ахуйн нэгж байгууллагын дотоодын

км

2500.0

Шугам, сүлжээний газар

Мэдээлэл холбооны шугам сүлжээний газар

км

7500.0

Эрчим хүчний шугам сүлжээний газар

км

7500.0

Хийн хоолой

км

7500.0

дулаан, цэвэр бохир усны шугам

км

7500.0

2.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Д.Дандар/-д даалгасугай.

4.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

5.Тогтоолыг захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгүүлж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА С.ДАШЛХҮМБЭ

БАЯНХОНГОР АЙМГИЙН БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 7/03

Хориулт

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.17, 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж эхэлсэн бөгөөд энэ хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт "Итгэлцүүрийг хэрэглэх газрын зааг хязгаар, итгэлцүүрийн тоон утгыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно" гэж заасны хүрээнд Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоож, Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгүүлсэн учир сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит бус 15 дугаар хуралдаанаар хэлэлцэн баталсан "Газрын үнэлгээний бүсчлэл, төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай" хурлын хуралдааны 15/11 тогтоолыг хүчингүй болгосугай

ДАРГА Ш.БҮҮВЭЙБААТАР