Хэвлэх DOC Татаж авах
БОГД СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

БАЯНХОНГОР АЙМАГ

БОГД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр                                                                                                                 Дугаар 15/12                                                                                                                                                        Хориулт

      

БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫГ ХАРИУЦЛАГАЖУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 “д”, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6, Засгийн газрын 2018 оны “Газрын үнэлгээний тойрог, зэрэглэл /бүс/ суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох тухай 182 дугаар тогтоолын 2 дахь заалтуудыг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 15 дугаар  хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын бэлчээр ашиглалтыг хариуцлагажуулах журмыг хавсралтаар баталсугай.

2.Журмын хэрэгжилтийг хангаж, ажиллахыг сумын Засаг даргад үүрэг болгосугай.

3.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга /Д.Дандар/-д даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны 14/10 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                       С.ДАШЛХҮМБЭ