A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Журам шинэчлэн батлах тухай /Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 191

Улаанбаатар хот

Журам шинэчлэн батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.13, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхийг хуулийн этгээдэд олгох, тэдгээрт хяналт тавих журам"-ыг нэгдүгээр, ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрхтэй хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээг хийж, тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн хуралд, ажлын үр дүнг Барилга, хот байгуулалтын яаманд танилцуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д даалгасугай.

4.Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Х.БАДЕЛХАН