Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах/

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН

САЙДЫН ТУШААЛ

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр                   
Улаанбаатар хот

Дугаар А/854 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

               1.Хүүхдийн цэцэрлэгийн багш, арга зүйч, удирдах албан тушаал эрхэлж байгаа багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах, мэргэжлийн зэргийг хэвээр хадгалах журмыг хавсралт ёсоор баталсугай.

               2.Энэхүү журмыг 2019-2020 оны хичээлийн жилээс бүрэн мөрдөж ажиллахыг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал нарт тус тус даалгасугай.

               3.Журмын хэрэгжилтийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Сургуулийн өмнөх боловсролын бодлогын газар /Ж.Мягмар/, аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Ж.Болормаа/-д тус тус үүрэг болгосугай.

              4.Энэ тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Шалгуур үзүүлэлт батлах тухай” А/52 дугаар тушаал, 2019 оны ‘‘Журам батлах тухаи” А/117 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

                                 САЙД                                                 Ё.БААТАРБИЛЭГ